Ажлын байран дээр ёс зүйн дүрмийг хэрэгжүүлэх нь
2021-06-02 17:21

Бизнесийн ямар ч салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрлийн бизнес эрхлэгчид зайлшгүй бизнесийн нэгж хэсэг бүрдээ ёс зүйн дүрмийг боловсруулан ажилчид бүрээр мөрдүүлж байх хэрэгтэй. Энэ нь таны бизнесийн ёс зүйтэй, эрүүл байлгаад зогсохгүй, ажилчдыг ч хөгжүүлэх, ажлын орчныг эерэг уур амьсгалтай байхад мөн чухал нөлөөтэй юм.

 

  1.  Ажлын байр дээр ажлын байрны ёс зүйг даган мөрдсөнөөр байгууллагын нийгэмд нөлөөлөх нөлөөл нэмэгддэг.
  2. Байгуулга гадны ямар ч нөлөөнд автсан ч хэвшсэн ёс зүйн мөрдлөгөт нөлөөлж чаддаггүй, энэ нь нэг ёсондоо таны бизнесийг хамгаалах бас нэгэн хүчин зүйл болж өгдөг.
  3. Ажлын байр дээр мөрдөх ёс зүйгээр дамжуулан ажилчдыг эв нэгдэлтэй болгон сайн багын ажиллагааг хялбархан бий болгох боломжтой.  
  4. Ёс зүй дүрэмийг мөрдсөнөөр ажилчид хувь хүн талаасаа хөгжиж, зөв чиг хандлагтай болдог.
  5. Ажлын байрны стресс, бухимдлаас хамт олныг хамгаалж, ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг.
  6. Ёс зүй дүрэм байгуулгын бүх шатанд нөлөөлж хуулийн дагуу ажиллах эрхийг хамгаалдаг. Энэ нь маш чухал нөлөөлөл бөгөөд цаашлаад байгууллагын нууц, бизнесийн аюулгүй байдалд ч чухал үүрэгтэй.
  7. Ёс зүй дүрэм нь аюул осол болон эрсдлээс урьдчилан сэргийлж бүрэн чаддаг
  8. Ёс зүй дүрэм нь өөрөө чанартай бүтээгдхүүн, сайн бизнес стратеги төлөвлөгөө, бизнесийн онцлог зэргийг ажил хэрэг болоход томоохон нөлөөлөл болохуйц хүчин зүйл болдог. 
  9. Ёс зүй дүрэм нь нийгэмд байгууллагыг сурталчилах нүүр царай болж өгдөг. 
  10. Ёс зүй мөрдлөгө нь бизнесийн ашгийг нэмэгдүүлдэг.
  11. Бизнесийн ёс зүй нь бизнесийн үйл ажиллагааны чиглэл олох ба юу нь зөв юу нь буруу вэ гэсэн чиг баримжааг ажилчдад өгдөг.