Бизнесийн харилцаанд та бэлэн үү - хэсэг1
2021-06-16 17:08

Бизнесийн орчинд хэрэглэгч, нийлүүлэгч, банкны ажилтан мөн төрийн холбогдох албан хаагч зэрэг олон хүмүүстэй харилцах хэрэг зайлшгүй гардаг учир бизнес эрхэлэгчдэд бизнесийн зан төлөв, харилцаа маш чухал. Бизнес харилцаанд бизнесийн санал танилцуулах, хамтран ажиллах талаар санал солилцоход шууд харилцан ярьдаг учраас та үр дүнтэй зөв ярих хэрэгтэй.

Түүнчлэн бизнесийн зөвлөхөд хандсан захиа бичих эсвэл эхний удаа нийлүүлэгчтэйгээ уулзаж зөвшилцөлд хүрэх зэрэг ямар ч нөхцөлд та өөрийгөө зөвөөр илэрхийлж чаддаг байх шаардлагатай. Ерөнхийдөө таны бизнесийн амжилт, таны бизнесийн зан төлөв, харилцаанаас шууд хамааралтай байдаг. Bizguide.mn сайтаас бизнес эрхлэгч танд бизнес эрхлэгчдийн эзэмшвэл зохих бизнесийн харилцааны талаар зөвлөж байна.


Харилцаа холбоо
Цахим сүлжээгээр холбогдсон бизнесийн бүлгүүд өнөөдөр болон бий. Тухайлбал, Шинэ бизнес эрхлэгчдийн бүлэг, Залуу бизнес эрхлэгчдийн бүлэг, Эко бизнесийн бүлэг зэрэг өөрийн бизнест хэрэгтэй бүлгүүдэд нэгдэж, бизнесийн сүлжээгээ тэлж болно. Ямар нэгэн бизнесийн бүлэгт хамрагдах нь бие биедээ туслах эсвэл шинээр хамтархад боломж олгодог.

Хэлэлцээрийн үед
1. Тодорхой энгийн бөгөөд эелдэг зөөлөн өнгө аястай ярих
2. Ярьж байгаа хүний нүдрүү харж нүдний тусламжтай ойлголцон харьцах
3. Үс, хувцас зэрэг зүйлсээр оролдон илүү хөдөлгөөн хийхгүй байх
4. Ойлгохгүй эргэлзээ төрүүлэхүйц сул үг ашиглахгүй байх

Бичгийн харилцааны үед
1. Бизнесийн захиан дээр аль болох албан бичгийн үг хэрэглэх
2. Хүний нэрийг захиа дээрээ дурьдах шаардлага гарвал том үсгээр бичих ба төгсгөл хэсэг дээр нь хүндэтгэлийн үг бүхий үгс ашиглана жишээ нь, эрхэм хүндэг .... ,таныг хүндэтгэсэн.... гэх мэт.
3. Үг үсгийн алдаа хянаж, зөв хүн рүү захиагаа илгээж байгаа эсэхийг захиа бичсэний дараа заавал дахин харах.

4. Үг өгүүлбэр бүр тодорхой оновчтой байх.
5. Дүрэм өгүүлбэр зүйн алдааг шалгах .
6. Хэрэв анх удаа албан бичиг, захиа бичиж байгаа бол заавал албан бичгийн харилцааны талаар туршлагатай хүнээс зөвлөгөө авах,
7. Дараа хэрэг болох үүднээс чухал албан бичгийн хуулгагыг хадгалах нь зарим үед чухал байдаг.