Төлөвлөлтгүйгээр тэлэлт рүү яарах хэрэггүй
2021-06-16
  1. Компанийн соёлыг бий болгох

Байгууллагын сайн соёл нь  танай баг хамт олныг байнгийн өсөлтөд чиглүүлдэг. Хэрэв та хаанаас эхлэхээ мэдэхүй бол дараах асуултыг өрөөсөө болон багийнхнаасаа асуугаарай.

  • Яагаад манай компанид ажиллаж байна вэ?
  • Бид юу хийдэг вэ?
  • Манай компаний итгэл үнэмшил юу вэ?
  • Бидний үнэт зүйл юу вэ?
  • Манай компанийн хэтийн зорилго юу вэ?

Байгууллагын сайн соёл нь таны бизнест үйлчлүүлэгчийг олж оролцуулж чаддаг төдийгүй веб сайт, сошиал медиа платформ, маркетингийн материал гэх мэт бусдад таниулахын тулд хэрэглэж байгаарай.

2. Зөв хүмүүсийг ажилд авах

Ажилд авах үе шат нь бизнесээ амжилттай өсгөхөд чухал үүрэг гүйцэтгэдэг. Цаг заваа гаргаж, ажилд тохирох хүмүүсийг хайж олох нь чухал юм. Хүний нөөцөө буруу  сонговол таны бүх хичээл зүтгэл нуран унах болно. Жишээлбэл, та ажил горилогчоос танай компанийн алсын харааг хэрхэн тайлбарлаж байгааг танай багтай сайн тохирч байгаа эсэхийг асууж болно. Сорилтыг даван туулах хүсэл эрмэлзэлтэй ажилчдаа хайж олох хэрэгтэй.

3. Инновацид анхаарлаа төвлөрүүл

Бизнесээ өргөжүүлэхдээ та бүтээгдэхүүнээ сайжруулах эсвэл илүү олон бүтээгдэхүүн бий болгохыг хүсч магадгүй юм. Магадгүй та үүний оронд бусад чиглэлээр инновацид анхаарлаа хандуулаарай. Бизнестээ инноваци нэвтрүүлснээр таны нөөцийг бага хэмжээгээр авах бөгөөд энэ нь таны үйлчлүүлэгчдийн тоог нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Илүү тогтвортой байдалд хүрсний дараа та шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх талаар бодож болно.

4. Брэндээ бусдад таниулах

Хэрэглэгч таны лого, сурталчилгааны компанит ажил, бүтээгдэхүүний сав баглаа боодол эсвэл уриа лоозонг хараад танай бүтээгдэхүүн үйлчилгээг шууд мэддэг  байвал ямар вэ? Монгол ТВ “Оюуныг тэтгэж, Жаргал бэлэглэнэ” гэсэн уриатай байдаг шиг танай уриаг үгийг хэлэхэд танай брендийг мэддэг байх нь чухал байдаг. Брендийг таниулах  хялбар арга бол олон нийтийн сүлжээгээр бусдад танигдах боломжтой болоод байна. Хэрэглэгчид таныг онлайнаар олон удаа харах тусам танай бизнесийг илүү амархан санах болно.

5. Одоо байгаа үйлчлүүлэгчдийнхээ талаар бүү мартаарай

Олон бизнес эрхлэгчид шинэ үйлчлүүлэгчидтэй болоход хэт их анхаарч байдаг. Жижиг бизнес эрхлэгчдийн ердөө 6% нь хуучин үйлчлүүлэгчдээ анхаарлаа төвлөрүүлдэг. Эцсийн эцэст, танай бизнест сэтгэл хангалуун байгаа үйлчлүүлэгчид илүү их мөнгө зарцуулж, гэр бүл, найз нөхдөдөө зөвлөх болно.