Бидний тухай

BIZGUIDE.MN САЙТ

Бизнесийн мэдлэгийн нээлттэй мэдээллийн цахим сан

Бизнесийн зөвлөгөө, мэдээллийн салбарт таны бизнесийг шинээр эхлүүлэх, цаашид амжилттай хөгжүүлэхэд хамтран ажиллахаар Bizguide.mn сайт ажиллаж эхэллээ. Bizguide.mn сайт нь өөрийн гэсэн бизнестэй болохыг хүсч байгаа болон бизнесээ өрсөлдөх чадвар, өсөн нэмэгдэх ашиг орлоготойгоор өргөжүүлэх дүүрэн эрмэлзэл тээн яваа танд болоод бизнесийн байгууллагууд та бүхэнд зориулагдаж байна. Bizguide.mn сайт нь шинэ бизнес, бизнесийн гараа, маркетинг борлуулалт, байгууллагын засаглал,  хүний нөөц зэрэг бизнесийн амин чухал хэсэг болсон сэдвүүдээр мэргэжлийн түвшний мэдээ мэдээлэл, зөвлөгөөг нийтлэн хүргэхийн зэрэгцээ сайтаараа дамжуулан жижиг, дунд бизнес эрхлэгчдийг хөгжүүлэх зорилготой юм.

www.bizguide.mn сайт нь

  • Бизнесийн зөвлөгөө, мэдлэгийн бааз үүсгэн ажиллаж байна.
  • Улаанбаатар хотоос гадна 21 аймагт интернэтийн сүлжээгээр ашиглах боломжтой байлгах үүднээс мэдээллүүдийг татан авах хэлбэрээр байршуулж байна.
  • Зөвхөн ашигтай, хэрэгцээт мэдээллийн сан юм. 

Сайтын зорилго

Bizguide.mn сайт нь бизнесийн байгууллагууд, жижиг дунд бизнес эрхлэгчид, бизнес эрхлэхээр төлөвлөж байгаа иргэдийг бизнес зөвлөгөө, мэдээллээр чиглүүлэх зорилготой. Түүнчлэн мэргэжлийн бизнес зөвлөхүүдийн мэдээлэл, зөвлөгөөн дээр тулгуурласан зайнаас зөвлөх, бие даан хөгжих боломжийг олгох юм.

Бидний зорилт

  • Бизнесийн нэгдсэн мэдээллийн санд мэдээ мэдээллийг төвлөрүүлэх 
  • Иргэдийг бизнес мэдлэгийн нээлттэй хүртэх боломжоор хангах, тэдний цагийг хэмнэх
  • Бизнес эрхлэлчдэд цахим мэдээллийн нэгдсэн сайтаар дамжуулах цахим мэдээллийн соёл, бизнестээ ашиглах дадлыг хэвшүүлэх, чадавхжуулах
  • Жижиг дунд бизнес эрхлэгч болон бизнес эрхлэхээр төлөвлөж байгаа иргэдийг бизнесийн хэрэгцээт мэдлэг болох мэдээлэл, зөвлөгөөгөөр хангах