Хамтран ажиллах

BIZGUIDE.MN САЙТТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОМЖУУД

Бизнесийн зөвлөгөө, мэдлэгийн нээлттэй цахим сан Bizguide.mn нь бизнес эрхлэгч болон шинээр бизнес эрхлэхээр төлөвлөж байгаа хэн бүхэнтэй бүх чиглэлээр хамтран ажиллахдаа таатай байх болно.

Бизнес эрхлэгч байгууллагууд та бүхэн манай Bizguide.mn сайттай дараах нөхцлүүдээр хамтран ажиллах боломжууд байна. 

BIZGUIDE.MN БИЗНЕСИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН СҮЛЖЭЭНД НЭГДЭХ

  • Бизнесийн зөвлөх хэсэгт: Бизнес төлөвлөлт, стратеги, удирдлагын чиглэлээр ажиллаж буй зөвлөх компаниудын танилцуулгаа байршуулах [төлбөртэй]
  • Бизнесийн сургалт хэсэгт: Бизнесийн чиглэлээр зохион байгуулж байгаа сургалтуудынхаа мэдээллийг байршуулах [төлбөртэй]
  • Бизнесийн зөвлөгч хэсэгт: Зах зэлд өөрийн гэсэн байр сууриа олж, салбартаа амжилтын арвин туршлага хуримтлуулсан бизнес эрхлэгчид бизнесийн туршлага а хуваалцах [төлбөргүй]

BIZGUIDE.MN САЙТТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ

  • Бизнес эрхлэгчид болон жижиг дунд үйлдвэрлэгчдэд зориулсан үйлчилгээ, зөвлөгөө мэдээллээр дамжуулан өөрийн байгууллагын үйл ажиллагааг сурталчилах
  • Өөрийн байгууллагын үйл ажиллагааг сурталчилахыг зэрэгцээ болзолт уралдаан, зөвлөгөөн, сургалт, үзэсгэлэн зэрэг чиглэлийн үйл ажиллагааг сайттай хамтран зохион байгуулах
  • Мэдээ мэдээллээс гадна өөрийн байгууллагын мэргэжилтнүүдээрээ дамжуулах бизнес эрхлэгчдэд зөвлөгөө мэдээлэл өгөх боломжтой /ярилцлага, зөвлөгөө, зөвлөгөө/

БАННЕР БАЙРЛУУЛАХ

Bizguide.mn сайт нь бизнес эрхлэгч байгууллага, аж ахуй нэгж болон жижиг дунд бизнес эрхлэгч та бүхэнтэй байгууллагын сурталчилгааны баннер байрлуулах чиглэлээр даарх нөхцөлтэйгөөр хамтран ажиллах боломжийг санал болгож байна.

BIZGUIDE.MN САЙТАД БАННЕР БАЙРШУУЛАХ ДАВУУ ТАЛУУД

  1. Бизнесийн идэвхтэй бүлэгт мэдээллээ хүргэх
  2. Bizguide.mn сайтад байрласан баннер давхар долоо хоног бүрийн сайтын newsletter дээр баярлаж нийт 5000 гаруй и-мэйл хэрэглэгчдэд хүрнэ.
  3. Баннер тавихын зэрэгцээ үйлчилгээнийхээ дагуу ярилцлага, зөвлөгөө нийтлүүлэх боломжтой.
  4. Баннер байрлуулах уян хатан бодлого
  5. Гэрээний хугацаанд баннерыг солих боломжтой.
  6. Бизнесийн дагнасан мэдээллийн санд байрлах нь бизнесийн идэвхтэй зорилтот бүлэгт хүрэх боломжтой.

ЯАГААД BIZGUIDE.MN САЙТЫГ ДЭМЖИХ ВЭ?

Бизнесийн салбарт хөрөнгө санхүүжилт, ажлын байр, хууль эрхзүйн орчин гэхчлэн тулгарч байгаа бэрхшээлүүд цөөнгүй. Гэхдээ бидний явуулсан судалгаагаар өнөөдөр бизнес эрхлэгчдэд тулгарч байгаа хамгийн том бэрхшээлийн нэг мэдээ мэдээлэл, мэдлэгийн хомсдол болж байна. Бизнес эрхлэх гэж буй иргэд чухам юунаас эхлэх, хэрхэн өөрийн бизнесээ амжилттай эхлүүлэх, банк санхүүгийн байгууллагатай хэрхэн харилцах, өөрийн бизнес санаагаа хэрхэн төсөл болгон бичих, маркетинг борлуулалт, санхүү, нягтлан бодох бүртгэлийн талаарх энгийн мэдлэг, татварын харилцаанд хэрхэн оролцох зэрэг бизнес эрхлэхэд нэн шаардлагатай мэдлэгээр дутагдалтай байсаар байна.

Bizguide.mn сайт нь энэхүү мэдээ мэдээлэл, мэдлэгийн хомсдлыг арилгах чиглэлээр идэвхтэй ажиллаж эхэлснээр хөдөө орон нутгийн мэдээ мэдээллээс алслагдаж буй иргэдийг ч бизнесийн чиглэлийн шаардлагатай мэдлэгээр хангах боломжийг бүрдүүлээд байгаа.

Иймд Bizguide.mn сайтын цаашдын үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллах нь өөрийн орны бизнесийн салбарыг дэмжих үйлст том хувь нэмэр оруулж буй явдал юм. Түүнчлэн бизнес эрхлэгчдийг дэмжин ажилласнаар та өөрийн бизнесийн ирээдүйн хэрэглэгчдийг бий болгож байгаа хэрэг билээ.